Mongolian script (Монгол бичиг)
Холбоос |
|
Contents
ОпенОфис.орг(2.4) т Монгол бичгээр бичвэр бичих
Үйлдлийн системээс үл хамаарах Нээлттэй ажиллах орчин буюу ОпенОфисын(Mn.openoffice.org) програм хангамж монгол хэл дээр кирилл бичгээр болон монгол бичгээр ажиллах бүрэн боломжтой болсон. Монгол бичиг монголын минь түүх соёлын хэсгийг агуулах тул түүнийг бид мартаж, орхилгүй шинэ технологт тохируулан монгол бичгээр бичих боломжийг нэмж оруулаад хөгжүүлээд байвал монгол бичгээр үйлдлийн системээс хамааралгүй чөлөөтэй ашиглах боломж бүрдэнэ.
Монгол бичгийн үсэг нэг бүрийг олон улсын жишиг Юникод 3.0-д (Unicode) албан ёсоор 2000 онд оруулсан тул Монгол бичгийн Юникодыг ашиглаж фонтын хөгжиж буй НээлттэйТөрөл (Opentype) гэгдэх технологийг ашиглан монгол фонтыг боловсруулж MongolianScript.otf фонтыг нээлттэй ажиллах орчинд ашиглаж байна.
|
|
ОпенОфес(2.4)-д монгол хэлээр ажиллах орчин бүрдсэнээс гадна онцлох нэг үзүүлэлт нь хуудсны мөрийг босоо горимд шилжүүлж, мөр зүүнээсээ баруун луу шилжих боломжийг дэмжсэн (монгол хувилбарт) тул монгол бичгээр бичвэр бичих үндсэн нэг нөхцөл бүрдсэн. Үүнээс гадна Юникодлосон ямар ч бичвэрийг боловсруулахын тулд
- товчний логик тоон утгыг харуулах тоон утга болгохоор тэмдэгтийн тоо утгыг олгох
- хүрээлэн байгаа тэмдэгтүүдээсээ хамааран ямар дүрсийг үзүүлэх тухай
- хэд хэдэн тэмдэгтийн хослолыг нэг дүрсээр үзүүлэх
- хэлний үг таслах дүрэм гэх мэт тохиргооны логик дүрмүүд
- харуулах алгоритмд тохируулах зорилготой дүрс бүрт курсорын хөдөлгөөн тохируулах
энэ бүгдийг монгол бичгийн фонт болон оруулах арганд зааж өгсөн байх шаардлагатай.
Монгол бичгийн тухай
Монгол бичгийн үүсэл гарлын тухай: Монгол бичгийн гарлын тухайд, Арамей гаралтай согд-уйгарын шинэ үсгээс үүсэлтэй гэж судлагчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг боловч цаг хугацаа, зам чигийн хувьд санал хуваагдсаар иржээ. Үүнд, нэг хэсэг нь Христосын тооллын эхний мянган жилийн сүүлээр согдоос уйгарууд авч, улмаар XIII зуунд уйгараас Монголчууд дам авсан гэж үздэг бөгөөд энэ үзэл нэгэн хэсэгтээ хүчтэй байсаар иржээ В.В.Бартольд 1922, Ф.А.Розенберг 1925,....
Зарим судлагчид түүхэн нөхцөл байдал хийгээд XIII зууны үеийн монгол бичгийн хэлний тогтсон ёс байдал зэргийг бодолцоод Монголчууд монгол бичгийг Уйгар улсын мөхсөний дараа буюу XIII зуунд авсан бус, харин Уйгар улсыг ид мандаж байх үед авсан байх ёстой гэж үздэг G.J.Ramstedt 1902,Б.Я.Владимирцов 1934, Б.Ринчин 1958, .... Учир нь, хүчирхэгжиж буй улс үндэстэн мөхөж байгаа улсын бичиг үсгийг авч байсан баримт байдаггүй Link title. Энэхүү цаг үеийн тухай академич Б.Ринчин "...уйгар улсын соёл, төр мандах цагийн явдал болохоос биш, уйгарын төр мөхөж, соёл бууран хөсөрдөхийн үед мөхсөн улсын сөнөсөн соёл, гэгдсэн үсгийг монголчууд авч хэрэглэх ёсгүй" Link title хэмээн тэмдэглэсэн байна.
Үсгийн юникод
Босоогоор бичигдэх, баруунаас зүүн тийш мөр шилжих, үгийн эхэн дунд адагт орохдоо өөр хэлбэрүүдтэй Монгол, Тод, Шивээ, Манж бичгийн үсгийг Юникодод Монгол үсгийн бүлэг болгож үсэг нэг бүрд (U+1800)аас эхлэн нэг нэг код оноож оруулсан билээ. Энэ кодыг ашиглаж мэдээллийг хадгалах, дамжуулах, солилцох бүрэн боломжтой. Харин бичиг тус бүрээр бичигдэх бичвэрийг бичиж харуулах хэвлэхдээ ижил хэлбэртэй бичигдэх үсгийн зурлагууд, нум ба гэдэс хэрэглэх үсгээс бүрдэх үе(холбоос) гэх мэт байж болох бүх зурлагийг давталгүйгээр фонтын хувийн хэрэглээ талбарт (U+F300) дан Глип (glyph)-үүдийг, (U+F400)Холбоос(ligature)-уудыг байрлуулж ашигласан.
Монгол бичиг үсгийн Юникодын талаар англи хэлээр Юникод 5.0, монгол хэлээр ОпенМН баримтжуулалтаас болон дэлгэрэнгүй (үсгийн хувилах дүрэм, монгол бичгийг компьютерт оруулах програм хангамжийг боловсруулахад хэрэглэх хяналтын кодуудын ажиллах зарчим...)мэдээллийг НҮБ-ийн их сургуулийн 170 гэсэн дугаартай судалгааны тайлангаас (Traditional Mongolian Script in the ISO/IEC 10646 and Unicode Standards Report No.170) бүрэн хэмжээгээр татаж аваад харж болно.
Нээлттэй Фонт (Opentype Font)
НээлттэйТөрөл (Opentype) гэгдэх фонт нь бичгийн хэл ба хэвлэхийг дэмжих чадалтай олон янзын ухаалаг тохиргоо бүхий БодитТөрөл(TrueType) бүтэцтэй фонт юм. Уг фонтын глип буюу тэмдэгтийг дүрслэн зурах өгөгдөл нь хоёр янз байж болно. Үүнд БодитТөрөл эсвэл Жижиг оврын фонт формат (CFF нь PostScript-ын Type 2-оос үүсэлтэй) дүрслэл.
НээлттэйТөрлийн тохиргоонд Глип (сэлгэлт) орлуулалтыг бүрэн дэмждэг ба глип сэлгэх хүснэгт нь фонтын хэлний бичлэгийн системийн зарчмыг хангах ба бичвэр бичих бичлэгт орлуулах глипүүдийн хувирах хувирлын тухай мэдээллийг агуулна. Жишээлбэл: монгол бичигт үсэг үгэнд орохдоо орох байрлалаасаа хамаарч өөр өөрөөр хувирахад, зарим бичгийн хэлэнд глип сэлгэлтийг гоо зүйн үүднээс хэрэглэхэд ашиглана. Бидний бүтээсэн MongolianScript нэртэй нээлттэй төрлийн фонтод монгол бичгийн зарчмыг алгоритмчлаад сэлгүүрийн тохиргоог тодорхойлсон тул үйлдлийн системээс хамаарахгүй UNIX, Linux, Windows... талбарт ашиглах боломжтой. MongolianScript.otf & MongolianScript.ttf фонтуудыг ОпенМН Вэб хуудасны татацуудын "Mongolian script tools" нэртэй татцаас татаж авах боломжтой.
Фонт байхаар л аль нэг босоогоор бичих нөхцлийг хангах програм хангамжийг ашиглаад монголоор бичвэр бичээд байна гээд ойлгож болохгүй. Үүнд бичвэр бичихэд дарсан товчоос орох утга Юникодын монгол үсгийн оноолт код байхыг шаардана. Энэ бүгдийг гараас оруулах аргаар зохицуулах үүрэгтэй.
Оруулах
Товчлуур буюу компьютерын гар дээр байхгүй үсэг тэмдэгтийг хэрэглэгч оруулах боломжийг үйлдлийн системийн оруулах арга (input method) болон төвөгтэй бичвэрийг зураглах (complex text layout) гэж нэрлэгдэх хэсэг програмуудаар гүйцэтгэнэ. Үйлдлийн систем бүр өөр өөрийн оруулах аргатай байна.
Опенофисын нэг онцлог нь програмын систем өөрөө төвөгтэй бичвэрийг зураглах(CTL) болон баруунаас зүүн, зүүнээс баруун тийш бичих, тэмдэгтийг эргүүлж бичих боломжийг дэмждэг. Иймээс монгол бичгийг гараас бичиж оруулахаас гадна монгол бичгийн юникод файлыг оруулгаар оруулах зарчимыг ч ашиглах боломжтой байна.
Гараас оруулах
Гарын драйвар нь товчны даралт бүрд монгол үсгийн юникод эсвэл монгол бичигт хэрэглэгдэх цэг тэмдэг эсвэл хяналтын кодын нэгийг харгалзуулах буулгалтыг бэлтгэж өгөхөд хангалтай болно. Өөрөөр хэлбэл товчлуур дээр байгаа латин үсэг тэмдэг бүртэл нэг монгол үсэг тэмдэг харгалзах харгалзааг дотогш орохоор бэлтгэж өгнө.
Виндовузаас бусад үйлдлийн системүүд дээр ажиллах ОпенОфисийн багц бүрт монгол бичгээр ажиллах гарын драйваруудыг суулгацанд нэгтгэж өгсөн тул шууд ажиллана. Харин Виндовуз үйлдлийн системд Unisribe(Unicode Scripts Processor) гэж нэрлэгдэх Юникодоор бичигдэх бичвэрийг боловсруулагч USP10.dll(хувилбарын дугаарыг олж тавьх) хэрэгжүүлнэ. Үүнийг ОпенМН вэб хуудасны татацаас татаж авна.
Файлаас оруулах
Дурын юникод файл үүсгэгч програм хангамжаар эсвэл HTML-ээр монгол бичгийн суурь кодоор үүсэгсэн юникод файлыг ОпенОфисийн Оруулга->Файл->Оруулах->кодчилсон файл эсвэл HTML файлын төрөл гээд файлын нэрээр оруулахад монгол бичгээр бичсэн бичвэрийг шууд оруулж болно. Жишээлбэл "монгол" гэсэн үгийн монгол бичгийн бичвэр аравтаар ᠮᠣᠩᠭᠣᠯ эсвэл арван зургаатаар ᠮᠣᠩᠭᠣᠯ гэсэн юникодтой байх бөгөөд галигаар монггол гэж бичснийг оруулгаар оруулахад хангалттай. Одоогоор энэ үйлдэл Опенофисын 2.4 хувилбар дэмждэг.
Орчин
ОпенОфис дээр монгол бичгээр ажиллахаас өмнө үйлдлийн системд монгол бичгийн фонт, системээс хамааруулж гарын драйвар суулгаж өгөхөөс гадна үйлдлийн системийн хэлний тохиргооны хэлний нэмэлт дэмжлэгийн төвөгтэй бичвэрийг зураглах (complex text layout) хэсгийн тохиргоог суулгаж өгсөн байх шаардлагатай. Мөн ОпенОфис дотор Хэрэгсэл -> Тохируулга -> Хэлний тохиргоо -> Хэл -> Өргөтгөсөн хэлний үйлчилгээ гэсэн талбарын Азийн хэлний хувьд идэвхтэй, Төвөгтэй бичвэрийг зураглахийн хувьд идэвхтэй гэсэн жижиг хайрцгуудыг идэвхжүүлсэн байна. (Миний бодлоор технологийн судалгаанд суурьлахад зүүн Азийн хэлний хувьд гэснийг идэвхжүүлэлгүй, ганц (ТБЗ) гэснийг идэхжүүлэхэд монгол бичгээр ажиллах байх)
Багаж хэрэгсэл (ОпенОфисын тусламж баримтаас)
ОпенОфист Төвөгтэй Бичвэрийг Зураглах(CTL)-ыг ашиглах хэлүүд: Үүнийг яаж дэмжсэн бэ гэхээр ТБЗ(CTL) гэх Хинди, Хиврү, Араб гэх хэлүүдийг одоогоор дэмждэг болсон бөгөөд (ЖЧ: Монгол бичгийг жинхэнэ эх кодод дэмждэг болох нь өнөө маргаашгүй орж ирнэ гэдэгт найдаж) байна.
Хэрэв та баруунаас зүүн тийш урсгалтай бичвэрийг сонгож ажиллаж байхдаа Роман (Western) бичвэрийг оруулж ирвэл(embedded) зүүнээсээ баруун тийш урсгалаар ажиллана. Курсор "бичвэрийн эхэнд" зүүн сумаар очих, "бичвэрийн төгсгөлд" баруун сумаар очих шилжих хөдөлгөөнөөр сум товчнууд хариу үйлдэл гүйцэтгэнэ. Дараах товчны аль нэгийг дарснаар бичвэрийн бичгийн чиглэлийг солих боломжтой.
- Ctrl+Shift+D эсвэл Ctrl+Right Shift Key бичвэрийг баруунаас зүүн тийш оруулахаар бэлэн,
- Ctrl+Shift+A эсвэл Ctrl+Left Shift Key бичвэрийг зүүнээс баруун тийш оруулахаар бэлэн,
- CTL-зөвшөөрөгдөж дэмжигдсэн үед зөвхөн дээрх товчны хослол үйлчилнэ.
Бичвэрийн урсгал баруунаас зүүншээ чиглэлээр форматлагдсан байхаар хуудас, хэсгүүд эсвэл фрэймүүдэд олон баганатай ажиллахад баруун талынх нь нэгдүгээр багана ба зүүн талынх нь сүүлийн багана гэж ажиллана.
ОпенОфис.орг-ийн Бичээч жишээ нь Тай хэлний бичвэрийн хэлбэржүүлэл нь дараах онцлог шинжийг хангана.
- Параграфын жигдрүүлэлт нь тэмдэг бүхий мөрийн жинхэн биет үсэг нь хязгаартаа тохирон сунаж агшина. харин бусад хэлний бичгийн хувьд үгийн хооронд орших сул зай сунаж агшина.
- Тэмдэгтүүдээр үүсэгсэн нэг бүхэл зохиомж бүтцийг устгах (Delete) товчоор устгана. Урьдах зохиомж үсгийн сүүлийн хэсгийг эргэж устгах (Backspace) товч хэрэглэж устгана.
- Дараах эсвэл өмнөх бүхэл зохиомж үсэг рүү харайхдаа баруун сум эсвэл зүүн сум товчыг ашиглана. Зохиомж үсэг дотор курсорыг байрлуулахдаа Alt+Сум товч ашиглана.
Хамаарах сэдвүүд
- Баримтын хэлний тохирго
- Хэрэгсэл - Тохируулга - Хэлний тохирго - Хэл
- Хэрэгсэл - Тохируулга - Хэлний тохирго - Төвөгтэй бичвэрийг Зураглах
Төвөгтэй бичвэрийг зураглах(CTL): Төвөгтэй бичвэрийг зураглахыг ашиглах хэлүүд дараах үндсэн шинжийн зарим хэсгийг эсвэл бүгдийн агуулна.
- Хэд хэдэн хэсгүүдээр зохиомжлогдох глипүүд эсвэл тэмдэгтүүдээр бичигдэх хэл,
- Бичвэрийн чиглэл баруунөаас зүүнлүү чиглэх
Энэ бүгдийн тохиргоог хийхдээ дээр дурдсан хамаарах сэдвүүд гэсэн жагсаалтаар гүйцэтгэнэ. ...
Бичвэр бичих
Англи,Герман,Кирилл,Монгол бичгээр бичвэрийг хольж бичихдээ
Монгол бичгээр ОпенОфис ажиллахгүй бол юуг дутуу тохируулсан бэ
Бичвэр бичигдэнэ
Монгол бичгээр бичих жишээ
--erdee 12:09, 24 September 2008 (CEST)